Монгол иргэд визгүй нэвтрэх гэж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Монгол иргэд визгүй нэвтрэх гэж байгаад баригджээ

Монгол иргэд визгүй нэвтрэх гэж байгаад баригджээ

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд, хэд бүртгэгдснийг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулав.

Иймд “Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө” гэх  зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг санууллаа.

Унгар улс хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулжээ.  Мөн нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, визгүй нэвтрэхээр оролдсон иргэдийг саатуулдаг болсон байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж