Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн ирсэн тухай Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Цагаан зээрийн сүрэг нь Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн байна.

Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин нь хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлджээ.

Иймээс Увс аймагт 60 жилийн дараа эргэн ирсэн цагаан зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг Ханхөхийн нурууны  Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж