Хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэнэ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

Энэхүү дарааллаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдийн санаачлан боловсруулан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.

Уг төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх үед Монголын уул уурхайн компаниуд лиценз зэргээ гадны хөрөнгө оруулалтын банкинд барьцаалснаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэдэг болгоомжлол гарч, эсэргүүцэлтэй тулж байв.

Шинэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх төслүүдийг танилцуулъя.  

12 дугаар сарын 12-ны Мягмар гаригт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 13-ны Лхагва гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж