НҮБ-ын 14 энхийг сахиулагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

НҮБ-ын 14 энхийг сахиулагч амь үрэгджээ

НҮБ-ын 14 энхийг сахиулагч амь үрэгджээ

Төв Африкийн Конго улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн эсрэг энэ сарын 8-нд халдлага гарснаас 14 цэрэг амь үрэгдэж, 53 цэрэг гэмтэж бэртжээ. Одоогоор амь үрэгдсэн энхийг сахиулагчид аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна. НҮБ-аас мэдээлснээр Конго улсын Хойд Киву муж дахь Семулики хуаран руу “нэгдмэл ардчилсан хүчин” нэртэй босогчдын бүлэг энхийг сахиулагчид руу халдсан аж. Халдлагын үеэр Конго улсын таван цэрэг амь үрэгдсэн байна.

Конго улсын зүүн хэсэгт газар нутагт хяналтаа тогтоохын төлөөх зэвсэгт бүлэглэлүүдийн дайсагналаас болж тогтворгүй байдал олон жил үргэлжилж байгаа аж. Зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсад 1.7 сая хүн орон гэрээ алдаж дүрвэжээ. НҮБ-аас 2010 оноос хойш Конго улсад энхийг сахиулах ажиллагаа явуулж байна. НҮБ-ын гишүүн орнууд санхүүжилтийн талаар гомдол гаргасны дараа Конго улс дахь энхийг сахиулагчдын тоог энэ 2017 оны эхээр 19 мянгаас 3000 болгож бууруулсан аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж