Исламын улс бүлэглэлийг дарах дайн дууслаа

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Исламын улс бүлэглэлийг дарах дайн дууслаа

Исламын улс бүлэглэлийг дарах дайн дууслаа

Иракийн засгийн газраас Исламын улс зэвсэгт бүлэглэлийг дарах дайн дууссаныг зарлалаа. Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абади цэргүүд Ирак болон Сирийн хилийн заагийг бүрэн хяналтдаа авсныг Багдад хотноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Исламын улс бүлэглэл өнгөрсөн арваннэгдүгээр сард Рава хотоос шахагдан ухарснаар Сирийн хилийн дагуух Иракийн хэдэн мужийг хяналтдаа байлгахаар тэмцэж байсан аж.

Үүнээс хоёр хоногийн өмнө ОХУ-аас Сири дэх Исламын улс бүлэглэлийг дарах ажиллагааг бүрэн гүйцэтгэснээ зарлаад байв. Исламын улс гэж өөрийгөө нэрлэсэн зэвсэгт бүлэглэл 2015 оноос хойш Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлсний дараа исламын халифатыг тунхаглаж, Европын орнуудад халдлага үйлдэх зэргээр дэлхий нийтийг айлгаж байсан юм. Харин олон улсын дэмжлэгтэй Сири, Иракийн армийн цэргүүд өнгөрсөн долдугаар сард Иракийн Мосул хотыг, өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийн Ракка хотыг чөлөөлснөөр зэвсэгт дайчдын гол түшиц газрыг буцаан авчээ. Одоо Исламын улсын зарим дайчид Сирийн хөдөө нутгуудад таран бүгсэн бол зарим нь Турк улс руу зугтсан гэж албаны эх сурвалжууд үзэж байна. Исламын улс зэвсэгт дайчдын гарт олон мянган хүн амь үрэгдсэн ба зөвхөн Иракийн Мосул хотноо гэхэд 40 мянган хүн хохирчээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж