О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон гэв

О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон гэв

Төрийн ордонд МАХН-ын Их хурал болж, орой болтол хуралдав. 

Хуралдааны төгсгөлд МАХН-ын даргын сонгууль болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар өрсөлдсөн байна. Ингээд олонхийн буюу 94,04 хувийн саналаар О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонголоо гэж хурал зохион байгуулагчид мэдээллээ.

МАХН-ын гишүүд, хуралд ороцлогчид энэ Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Н.Энхбаяр, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарын МАХН-ын удирдлагын хүрээнийхэн албан ёсны хурал биш гэсэн байр суурьтай байгаа юм. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж