Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг футзалын дээд лигийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр “Арвис”, “Хангарьд” багуудын хооронд боллоо.
Нийт 16 гоол орсон сонирхолтой тоглолтод Орхон аймгийн нэр төр “Хангарьд” 6:10-аар хожил байгууллаа.
“Хангарьд”-аас Д.Энхтөр, Ц.Мөнх-Эрдэнэ нар тус бүр гурван гоол оруулж, шилдэг тоглолт үзүүлсэн бол “Арвис”-аас О.Есүхэй мөн гурван гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв.
“Арвис”-ын гоолууд: О.Есүхэй /7’, 35’, 38’/, Ш.Амартүвшин /12’/, Э.Баасандорж /23’/, П.Бадамсэрээжид /38’/,
“Хангарьд”-ын гоолууд: Д.Энхтөр /4’, 16’, 40’/ Ц.Мөнх-Эрдэнэ /18’, 23’, 39’/ С.Ганхуяг /4’, 14’/, А.Эрдэнэбаяр /11’/, П.Баярцэнгэл /21’/
Тоглолтыг шүүгчид: Ахлах шүүгч Т.Галдансүх, 2-р шүүгч Э.Төмөр-очир, 3-р шүүгч Ц.Пүрэвдорж, цагчин шүүгч Б.ТАмир, Хянгач шүүгч Ч.Мягмаржаргал.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо