Залуу бөхчүүд IV байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.09-нд нийтлэгдсэн

Залуу бөхчүүд IV байрт шалгарлаа

Залуу бөхчүүд IV байрт шалгарлаа

Нийт 11 улсын 13 баг оролцсон клубийн Дэлхийн цомын тэмцээн Ираны Тегеранд болж, Монгол Улсын залуучуудын шигшээ баг ‘Хийморь’ нэртэйгээр дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор хүч үзлээ. Манай бөхчүүд В хэсэгтээ Тажикистаны ‘Tajik Air’ багийг 8:2, Унгарын ‘Budapest SC’ багийг 6:4-өөр ялж шөвгийн дөрөвт шалгарсан байна.

Улмаар хагас шигшээд оддоор бялхсан АНУ-ын ‘Titan Mercury’ багт 1:9, хүрэл медалийн төлөө чанга бөхчүүдтэй Ираны ‘Separegan Sari’-д мөн 1:9-ээр ялагдав. Ийнхүү хамгийн залуу бүрэлдэхүүнтэй хирнээ өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, туршлага хуримтлуулсан тамирчдадаа баяр хүргэе. 

Монголын багийн бөхчүүдээс 65 кг-д өрсөлдсөн Т.Тулга дөрвөн удаа (Үүнээс гуравт нь оноогоор цэвэр) ялж, нэг ч ялагдаагүй бол 57 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Л.Батбаяр, 79 кг-д Г.Төрболд, 125 кг-д өрсөлдсөн М.Лхагвагэрэл нар тус бүр хоёр ялалт байгуулжээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж