
Интернэт хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж мэдээлэл түгэх хамгийн өргөн сүлжээ, ялалтын тугаа хатгах хамгийн таатай боломж бүхий талбар болжээ. Өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн тул ялагч байх уу, эсвэл… Одоо шийд.
Монголд нийт 330 мянган хүн, айл өрх цахим ертөнцөд өдөр бүр зочилж байна. Facebook дэх монгол хэрэглэгчдийн тоо 179 мянга 560, хэрэв Монголын нэг аймаг байсан бол Улаанбаатарын дараа Хөвсгөлийн өмнө хоёрдугаарт бичигдэнэ. Энэ бол өөрийн нэрээ алтан үсгээр бичүүлэх таны шагнал.
Таны нэр Монголын брэнд болж, олон нийт танаар хөгжлийг төсөөлж, магадгүй 2012 оны УИХ-ын сонгуулийн ялалт таных байгаасай гэж хүсвэл сошиал медиа хэрэгслүүд хамгийн шилдэг сонголт, таны амжилтын гүүр.
Сошиал медиа гэж юу вэ?

Медиа хэрэгслүүдийн ирээдүй

Яагаад танд сошиал медиа хэрэгслүүд хэрэгтэй гэж?
• Хурдтай өргөжин тэлж буй цахим нийгмийн дунд байр сууриа эзэлж, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулан таниулах
• Нэр хүндээ өсгөх, хувь хүний брэндийг бий болгох
• Мэдлэг чадвараа бусадтай хуваалцах, хүсэл сонирхол нэгтэй хамтран зүтгэгчдээ олж авах.
Нийгэм, улс төрд сошиал медиа хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсэг болж буй олон жишээ бий:
• АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Б.Обама 2008 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд ялсан хамгийн том хүчин зүйл нь СОШИАЛ МЕДИА-г хүчтэй
ашигласан явдал юм. (Washington post 2009.10.06)

• 1 дүгээр сарын 14-нд Eгипет улсад олон нийт Ерөнхийлөгч Бен Алигийн эсрэг боссоноор Исламын ертөнцийг доргиосон их хувьсгал гарсан. Тархирын хувьсгальд сошиал медиа хэрэгсэл хамгийн нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үздэг. Зөвхөн -ээр 80,000 хүн нэгдэж жагссан байна.

