Ардчилсан хувьсгалын 28 жилийн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Хуралд Ардчилсан намын удирдлагууд, гишүүд дэмжигчид оролцож байгаа бөгөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хурлыг нээж, үг хэлсэн юм.
’28 жилийн тэртээ Монгол оронд нэг намын тогтолцоог халж, та бид хамтдаа том хувьсгал хийсэн. Энэ үйл явдал Монголын түүхэнд тодоор Ардчилсан хувьсгал хэмээн бичигддэг. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаас хойш 28 жил өнгөрч байна’ гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Б.ЭНХ