Японы нэгэн компани ажилчдаа орой илүү цагаар ажиллахыг нь болиулах зорилгоор дрон ашиглахаар болжээ.
Ажил тарсны дараа оффист Дрон “ажиллаж” эхлэх бөгөөд Японд дэлгүүр хаахыг зарладагтай адил хэдэн цагаар хөгжим “тоглож”, ажилчдыг оффисоос гаргах үүрэгтэй гэнэ.
Япон ажилчид хэт их ажиллах болон илүү цагаар ажилладагтай холбоотойгоор эрүүл мэнд муудах, бүр амиа алдах тохиолдлууд гарах болсон учраас илүү цагаар ажиллахыг зогсоох арга хэмжээийг энэ мэтээр авч эхэлжээ.
Гэвч ажилтнуудыг илүү цагаар ажиллахыг зогсоохын тулд дрон ашиглах нь тэнэг хэрэг гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Оффисын аюулгүй байдал болон цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг Японы “Taisei” компани харилцаа холбооны “NTT East” компанитай хамтран дрон туршихаар ажиллаж байгаа ажээ.
Дроны төслийг хэрэгжүүлэгчид ‘Нэг аяыг дахин дахин олон цаг сонсох нь тархийг их ядраадаг учраас ямар ч хүн ийм нөхцөлд удаан ажиллаж чадахгүй” гэжээ.
“Taisei” компани 2018 оны дөрөвдүгээр сараас дроныг оффист нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.