Цагаан баавгай өлсөж үхэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.09-нд нийтлэгдсэн

Цагаан баавгай өлсөж үхэж байна

Цагаан баавгай өлсөж үхэж байна

Өлдөж, туйлдсан хойд туйлын цагаан баавгайн дүрс бичлэг уур амьсгалын өөрчлөлт ямар хүчтэй явагдаж буйн дохио болж байна.  

Хүйтэн цаг агаарт олон зуун жилээр дасан зохицож, мөсөн доороос хоол тэжээлээ олж иддэг байсан туйлын ан амьтад мөс хайлж, уур амьсгал дулаарсны улмаас шинэ амьдралд зохицож, хоол олж чадахгүйд хүрчээ.

Канадын аялагч, гэрэл зурагчин Пол Никлен  цагаан баавгайн хөөрхийлэлтэй нөхцөл байдлыг дүрс бичлэгт буулган, цахим сүлжээнд тавьсан нь олон хүний зүрхийг шимшрүүлэв. 

Дүрс бичлэгт яс арьс болтлоо турж эцсэн цагаан баавгай идэш хоол хайн арай хийн явж байх ажээ.  Цагаан баавгай арайхийн явсаар загасчдын хаясан лаазалсан махны шавхруу олж байгаа нь эмгэнэлтэй. Гэрэл зурагчдын өгүүлж буйгаар цагаан баавгай дүрс бичлэг хийсний дараа удалгүй амьсгал хураасан агэнэ. 

Дэлхийн уур амьсгал харьцангуй дулаан болсноос хойд туйлын мөс хайлж, далайн усны түвшин нэмэгдсэн нь цагаан баавгайн гол идэш болох далайн хавын тоо толгойг ихээр хорогдуулжээ.

Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгийн явуулсан судалгаагаар 26,000 мянган цагаан баавгай уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөхлийн ирмэгт тулаад байгаа ажээ. Уур амьсгал энэ янзаар эрчимтэй өөрчлөгдөж, амьдрах орчны хүрээ хумигдсаар байвал 2050 он гэхэд хойд туйлын ан амьтны тоо толгой 50 хувиар багасах аюул тулгарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж