Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2017 онд хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажиллаж, сэтгүүлзүйн шилдэг бүтээлээр шалгарсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгаруулж, шагнал гардууллаа. Энэхүү ёслол өчигдөр /2017.12.08/ болсон юм.
Дараах байгууллагууд хэвлэл, мэдээллийн салбарын шилдгээр нэрлэгджээ.
- Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Дорноговь аймгийн ‘Ди медиа’ агентлагийн сэтгүүлч З.Энхзул
- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: ‘Өнөөдөр’ сонины гэрэл зургийн сэтгүүлч Г.Аргужин
- Мэдээллийн сайтын сэтгүүлч: Dnn.mn сайтын сэтгүүлч Б.Янжмаа
- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: М.Уранчимэг /Гранд сэтгүүл/
- Радиогийн шилдэг сэтгүүлч: А.Алтанхүү /Шинэ монгол радио/
- Сонины шилдэг сэтгүүлч: ‘Зууны мэдээ’ сонины сэтгүүлч С.Уянга
- Шилдэг судлаач: МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор М.Зулькафил
- Шилдэг менежер: ‘Нэйшнл ньюс’ корпорацийн захирал Э.Долгион
- Орон нутгийн шилдэг сонин: ‘Өнөөгийн Эрдэнэт’ сонин /Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сонин/
- Орон нутгийн шилдэг ТВ: Дорнод медиа группийн Дорнод ТВ
- Мэдээллийн шилдэг сайт: ikon.mn
- Шилдэг сэтгүүл: Зиндаа сэтгүүл
- Шилдэг сонин: Үндэсний шуудан
- Шилдэг радио: МҮОНР: Монголын дуу хоолой радио
- Шилдэг ТВ: МҮОНТВ: Монголын мэдээ ТВ
- Шилдгийн шилдэг сэтгүүлч: ‘Өнөөдөр’ сонины сэтгүүлч Х.Уянга
- Шилдгийн шилдэг байгууллага: ‘Монгол ньюс’ групп
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:
- ‘Засгийн газрын мэдээ’ сонин
- Ulaanbaatar.mn сайт
- Баян-Өлгий аймгийн ‘Монгол заман’ сонин
Б.ЭНХ