Найман улсын иргэдийг АНУ-д аялахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2017.12.09-нд нийтлэгдсэн

Найман улсын иргэдийг АНУ-д аялахыг хориглолоо

Найман улсын иргэдийг АНУ-д аялахыг хориглолоо

АНУ Исламын шашинт зургаан орон болон Хойд Солонгос, Венесуэлийн иргэдийг тус улсад аялахыг хориглолоо.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг шийдвэрт есдүгээр сард гарын үсэг зурсан боловч шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс шүүхэд гомдол гаргасан билээ. Хэдийгээр энэ асуудлыг АНУ-ын дээд шүүх хэлэлцэж буй хэдий ч ерөнхийлөгчийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрчээ.

АНУ-ын төрийн департамент дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан баасан гаригт мэдэгдэл гаргаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад улс орон дахь АНУ-ын элчин сайдын яам болон консулын газар, хэлтсүүд дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэллээ. 

Ингэхдээ ‘Үндэсний аюулгүй байдал бол АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Тиймээс АНУ-ын элчин сайдын яам, консулын газар хэлтсүүд уг шийдвэрийг хэрэгжүүлж, америк иргэдийг хамгаална’ гэжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон олон нийтэд аюул занал учруулахгүй гэх баталгаагүй гэгдэж буй тэдгээр орнуудын тоонд Исламын шашинт голдуу Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Йемен зэрэг орнуудаас гадна Хойд Солонгос, Венесуэл зэрэг орон багтаж байгаа юм.

Дээрх орнууд хэрэв америк иргэдийн аюулгүй байдлыг хангахад АНУ-ын засгийн газартай хамтарч ажиллавал хоригийг цуцлахад бэлэн хэмээн төрийн департаментаас мэдээлжээ.Хойд Солонгосын засгийн газар иргэдээ гадаадад аялахыг хатуу хориглодог учраас энэ орны иргэдийг дээрх жагсаалтад оруулах шаардлагагүй гэж зарим шинжээчид үзсэн байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж