Япон алсын тусгалт пуужин худалдаж авахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.09-нд нийтлэгдсэн

Япон алсын тусгалт пуужин худалдаж авахаар төлөвлөжээ

Япон алсын тусгалт пуужин худалдаж авахаар төлөвлөжээ

Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхийн тулд Япон дунд тусгалын агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн систем худалдаж авахаар төлөвлөжээ.

Пхеньян  удаа дараа пуужингийн туршилт явуулснаас үүдэн Солонгосын хойг дахь хурцадмал байдал улам дордож буйтай холбогдуулан Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодера ийм мэдэгдэл гаргасан байна.  Японы батлан хамгаалах яам 1000 км-ийн зайд тусах чадалтай пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд тэнгисийн флотод байрлуулах гэнэ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан Японы улсыг хамгаалах хүч хязгаарлагдмал боловч ерөнхий сайд Шинзо Абэ сүүлийн үед батлан хамгаалах салбарын хүчин чадлыг бэхжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн.  Шинзо Абэгийн санаачилсан хууль үндсэн хуульд харшлах эсэхийг удахгүй хэлэлцэх юм.  

Японы улсыг хамгаалах хүчний алсын тусгалын пуужингууд ердөө 300 км-ийн тусгалтай ажээ. Батлан хамгаалах асуудал дээр АНУ-аас бүрэн хараат Япон улс алсын тусгалт пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй болсноор батлан хамгаалах чадвараа бэхжүүлнэ гэж сайд Онодера мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж