Исламын шашинтууд Цагаан ордны өмнө мөргөл үйлдэв

Хуучирсан мэдээ: 2017.12.09-нд нийтлэгдсэн

Исламын шашинтууд Цагаан ордны өмнө мөргөл үйлдэв

Исламын шашинтууд Цагаан ордны өмнө мөргөл үйлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж, баасан гаригт тус  улс дахь Исламын шашинт иргэд Цагаан ордны өмнө мөргөл үйлдсэн байна.

Газын зурвас болон Йорданы баруун эрэгт энэ үеэр Палестины далбааны өнгөтэй алчуур нөмөрсөн иргэд Трампын шийдвэрийг эсэргүүцэн жагссанаас эмх замбараагүй байдал үүсчээ.

Лхагва гаригт Трамп АНУ Иерусалимыг Израилийн  нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч буй тухай зарлаж, Тель-Авив дахь Элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын төдийгүй олон улсын дипломат харилцаанд ухралт болсон юм.

Америк-Исламын харилцааны зөвлөлийн тэргүүн Нихад Авад хэлэхдээ  “Иерусалим, Палестины газар нутгийн ширхэг чулуу ч Трампынх биш.  Тийм болохоор Трамп энэ газар нутгийг израильчуудад зүгээр өгөх гэж байна” хэмээжээ.

Цагаан ордны өмнө Исламын шашинт иргэд эсэргүүцлээ илэрхийлэн мөргөл үйлдэхийн өмнө эмэгтэйчүүд Америкийн далбаагаар толгойгоо ороон жагсагчидтай нэгдсэн байна.

Трампын  шийдвэр олон жил үргэлжилсэн энхийн хэлэлцээг зогсоож, дайн самуун дэгдээж буйг Арабын орнууд төдийгүй олон улсын удирдагчид хэлж байгаа юм.  Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлахтай зэрэгцэн Йорданы баруун эрэг, Газын зурваст Израилийн цэргүүд болон палестинчуудын хооронд мөргөлдөөн гарч, баасан гаригаас хойш хоёр хүн амиа алдсан байна.

Израиль 1967 зүүн Иерусалимыг эзлэн авч, өөртөө нэгтгэн, өөрийн улсын салшгүй нэг гэж үзэх болсныг олон улс хүлээн зөвшөөрдөггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж