Нобелийн шагнал хатагтай нарт дургүй юу?

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Нобелийн шагнал хатагтай нарт дургүй юу?

Нобелийн шагнал хатагтай нарт дургүй юу?

Статистикаас харахад Нобелийн шагналтуудын 20 хүн тутмын нэг нь л эмэгтэй хүн байдаг ажээ. Нобелийн шагналт эмэгтэйчүүдийн тоо аажаар нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн жил энэ шагналын эзэд бүгд эрчүүд байсан нь энэ жил ч давтагдсан юм.

Анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн салбарын гарамгай бүтээлийн эзэнд олгодог Нобелийн шагналын Шведэд олгодог бол энхтайвны шагналыг Норвегид эзэнд нь гардуулдаг.

Нобелийн шагналыг олгож эхэлсэн  1901-1920 оны хооронд ердөө дөрвөн эмэгтэйг шагнасантай харьцуулахад 2001-2017 оны хооронд нийт 19 эмэгтэй шагнуулсан байна. Тус шагналаар нийт 896 хүн шагнуулсны 48 нь буюу ердөө таван хувь нь эмэгтэйчүүд байжээ. Салбараар нь авч үзвэл Нобелийн эдийн засгийн шагнал эмэгтэйчүүдийн хувьд амжилт гаргах хамгийн хүнд даваа бололтой. Утга зохиолын салбарт эрчүүд хэзээнээс давамгайлж ирсэн бол энхтайвны үйлсэд эмэгтэйчүүд тэргүүлэх байр суурьтай болж иржээ. Өнөөг хүртэл Нобелийн энхтайвны шагналаар 104 хүн шагнуулсны 16 нь эмэгтэйчүүд байсан нь үүнийг баталж буй юм.

Нобелийн шагналыг 1903, 1911 онд хоёр удаа хүртсэн цорын ганц эмэгтэй бол Мари Кюри юм. Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академийн нарийн бичгийн дарга Горан Ханссон хэлэхдээ “Бидний таамаглаж, итгэж хүлээж байсан шиг олон эмэгтэй энэ шагналыг авч чадаагүй нь тоогүй” гэжээ. Сүүлийн хоёр жил Нобелийн шагналын эзнээр дандаа эрчүүд тодорсныг Нобелийн шагналын хороо тайлбарлахдаа “ялагчдыг тодруулахад эрчүүдэд тал тохой татах зүйл байдаггүй ч лабораторын хаалга олон зууны турш эмэгтэйчүүдэд хаалттай байсны улмаас шинжлэх ухааны салбар дахь эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь бага байгаа юм” гэжээ. Норвегийн Нобелийн шагналын институтийн захирал Олав Нөлстад хэлэхдээ “Нобелийн шагналын хороо анх байгуулагдахдаа эрчүүд давамгайлсан байсан бол өнгөрсөн хугацаанд гишүүдийн жендерийн харьцаа  50 хувь нь эрчүүд, 50 хувь нь эмэгтэйчүүд болж өөрчлөгдсөн” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж