Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрийн 5 дахь долоо хоногийн азтанг 2017 оны 12-р сарын 04-ний өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны “Сандэй” салбарын бяцхан харилцагч Г.Гүнжин тодорсон юм.
Азтан Г.Гүнжин маань урамшууллын батламжаа өөрийн биеэр авах боломжгүй байсан тул ээж Ж.Энэрэлт нь Капитрон банкин дээр ирж, урамшууллын батламжаа гардан авлаа.
Азтаны ээж Ж.Энэрэлт: “Охин маань азтан болсонд маш их баяртай байна. Хүүхдийн мөнгө авдаг дансаа Капитрон банктай холбож, охиныхоо нэр дээр хугацаагүй хадгаламжийн карт нээлгэсэн юм. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсоноо ч мэдээгүй. Капитрон банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Урьд нь бид ямар нэгэн зүйл хожиж байгаагүй болохоор нэг л төсөөлөхгүй байсан. Их сайхан гэнэтийн юм боллоо. Капитрон банкны нийт хамт олонд ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас нэг “Супер” азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг өнгөрүүлэх юм.
Капитрон банкны картаар гүйлгээ хийсэн, Капитрон банкны карт шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39-аас үзнэ үү./
“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 5 дахь долоо хоногийн тохирлын азтанг 2017.12.11-ний өдрийн Даваа гаригийн 13.00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулах болно.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай!