“Арвис”, “ХАД” эмэгтэйчүүдийн ФУАШТ-ий аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

“Арвис”, “ХАД” эмэгтэйчүүдийн ФУАШТ-ий аваргын төлөө тоглоно

“Арвис”, “ХАД” эмэгтэйчүүдийн ФУАШТ-ий аваргын төлөө тоглоно

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ”-ийн хагас шигшээгийн хоёр тоглолт өнөөдөр боллоо.

Эхлээд 09:00 цагаас “Дэрэн”, “Арвис” клубүүд тоглоход Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” 3:4-өөр хожиж, аваргын төлөө тоглох эрхээ халааслав. Эн тэнцүү сонирхолтой өрнөсөн тус тоглолтод “Арвис”-ын Ванбаел Лора дөрвөн гоол оруулан, тоглолтын шилдэг болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхэллээ.

“Арвис”-тай маргааш аваргын төлөө тоглох багийг тодруулахаар “ХАД”, “Монголын тэмүүлэл” клубүүд өрсөлдсөн. Хашир туршлага “ХАД” клуб тус тоглолтод 4:1-ээр хожиход “ХАД”-аас Э.Энхтунгалаг /10’, 29’/, Б.Алтанцэцэг /25’/, Ө.Ганцэцэг /27’/ нар гоол оруулж “Монголын тэмүүллийн” нэг гоолыг Г.Шинэцэцэг өөрийн нэр дээр бичүүлэв. Маргааш болох медалийн төлөөх тоглолтууд болон хаалтын үйл ажиллагааг mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж