Шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор илрүүлжээ

Шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор илрүүлжээ

БНХАУ-ын Сычуань мужийн Түүхийн дурсгалт зүйлийн археологийн судалгааны хүрээлэн энэ сарын 6-нд археологийн шинэ олдвор олсноо олон нийтэд мэдэгдлээ. Археологчид Лүо Жиаба хэмээх эртний хүмүүс суурьшиж байсан газраас дөрөв дэх удаагийн археологийн малтлагынхаа үеэр өдийгөөс 4500-5300 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор олжээ. Энэ эртний хүмүүс суурьшиж байсан Лүо Жиаба нь Хятадын Жиалин голын сав газраас одоогийн байдлаар илрүүлсэн маш зузаан шороогоор бүрхэгдсэн, хамгийн эртний шинэ чулуун зэвсгийн үед хамаарах газар аж. 

Сычуан мужийн Түүхийн дурсгалт зүйлийн археологийн судалгааны хүрээлэн гэх мэт байгууллага тус газар 1999, 2003, 2007 онуудад гурван удаа малтлага хийсэн байна. Ингэхдээ нийт 1000 ам метр талбайг хамран судалгаагаа хийжээ. Харин энэ дөрөв дэх удаагийн археологийн малтлага нь 2015 оны 12 сараас өнгөрсөн оны зургадугаар сар хүртэл хийгдсэн гэнэ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж