Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг чөлөөлжээ

Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг чөлөөлжээ

Засгийн газрын  өнгөрсөн лхагва гаригийн /2017.12.05/ хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан гэсэн мэдээлэл байгаа. Мэргэжлийн засгийг огцруулж, Сангийн сайдаар томилогдсоны дараа Ч.Хүрэлбаатар яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг солих тухай яриа гарч байсан. Учир нь Б.Нямаа засгийг огцруулбал, бондын хэлэлцээ зогсох эрсдэл байгааг хэвлэлээр мэдээлсэн. Энэ нь өргөдлөө өөрөө өгөх шалтгаан болсон байж магадгүй гэсэн хардлага байна. Яамдын ТБНД нарыг сонгохдоо Төрийн албаны зөвлөлийн зүгээс тусгай сонгон шалгаруулалт зарлаж, холбогдох журмын дагуу томилгоог хийдэг билээ. Б.Нямаагийн оронд очих сонирхолтой хүмүүс МАН-д цөөнгүй байна.

Г.Хорол

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж