Анхны “Про Боно” хуульчдын уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Анхны “Про Боно” хуульчдын уулзалт болж байна

Анхны “Про Боно” хуульчдын  уулзалт болж байна

Про Боно” гэдэг нь  нийтийн сайн сайхны төлөө  гэсэн утгатай латин үгнээс гаралтай үг аж. Хуульчид мэргэжлийн үйлчилгээгээ бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй, буюу маш бага хөлсөөр үзүүлэх бүхий л хэлбэрийн үйл ажиллагааг үүнд хамруулж  ойлгож болно.

Энэхүү үйл  ажиллагааны хүрээнд Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоо /МХХ/-ны  хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны холбоотой хамтран  анхны “Про Боно” хуульчдын чуулга уулзалтыг өнөөдөр /2017.12.08/ зохион байгуулж байна.  Тус  арга хэмжээнд МХХ-ийн гишүүн хуульчид, нийтийн эрх ашгийн төлөө хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хууль зүйн сургуулийн  багш, судлаач нараас  бүрдсэн 100 гаруй хүмүүс оролцлоо.

Арга хэмжээ зорилго  нь  олон улсын “Про Боно” туршлагатай танилцах, хуульчдыг “Про Боно” үйл ажиллагааг хөгжүүлэх , дэмжих арга замыг тодорхойлоход орших юм.

Нээлттэй нийгэм  форумын 2016 оны хийсэн судалгааны  дүнд  иргэдийн хуулийн байгууллагад  хандах  нийтлэг шалтгаануудад хөдөлмөрийн харилцааны асуудал, газар өмчлөх, мөнгө санхүү зээлтэй холбогдох асуудлууд  эзэлсэн байна. Үүнээс үүдэн иргэдэд  шаардлагатай мэдээлэл  болох хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших өмчлөхтэй холбоотой  асуудлууд эзэлжээ. Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Өнөөдрийн “Про Боно” хуульчдын форум бол анхных гэдгээрээ ихээхэн онцлог. Мөн төлбөрийн чадваргүй хүмүүсийг иргэний нийгмийн байгууллага хуульчидтай холбож өгснөөр иргэд  хуулийн зөвлөгөөг үнэгүй авах боломжтой” гэв

Төлбөрийн чадваргүй иргэнээс тодорхой төрлийн асуудлаар туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийг хүлээн авах, хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуульчид хуваарилахтай холбоотой зохицуулалтыг Монголын хуульчдын холбоо хийж байгаа ч иргэний нийгмийн байгууллагатай холбогдсоноор илүү үр дүнтэй гэдгийг тэд хэлж байлаа.

Монголын хуульчдын холбооны хуульчийн  нийтэд тустай мэргэжлийн  үйл ажиллагаа  эрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Одонжав  “Про Боно” үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд  нийтийн төлөө өөрийнхөө мэдлэг оюун цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх,  “Про Боно”  үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээр  газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ зэрэг  наад захын хуулийн мэдлэгтэй болно” гэв. “Про Боно” хуульчдын  уулзалт  18:00 цаг хүртэл  үргэлжлэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж