Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
- 1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
- 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр
- 1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр
- 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1990 онд Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга
- 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
- 1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
- 1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан
- 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
- 2000 оноос МоАН-ын дарга
- 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
Шагнал
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан
- 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
- 2006 онд Алтангадас одон
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
Гадаад хэл
- Англи, Орос
Цахим шуудан
Цахим хуудас