Галыг Чингэлтэй дүүргийн гал унтраах 10, 63 дугаар ангийн дөрвөн салаа ажиллаж шуурхай унтраасан юм.
Шинээр баригдаж байсан уг барилгын зургаа хүртэлх давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууцны зориулалттай байжээ.
Галд өртсөн барилга ‘Баясах трейд’-ийнх аж. Тус компанийн барьж буй орон сууцны барилгыг холбосон зургаан давхар барилгын дээвэр дээр тусад нь канад хаус барьж байсан бөгөөд дээврийг нь дулаалах явцдаа гал алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Галын дуудлага 14.50 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын 101 дугаарт ирж, гал сөнөөгчид цаг алдалгүй очсноор галын тархалт нэмэгдээгүй юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн цагдаа нар хэргийн газрын үзлэг хийсэн. Тэд удахгүй гал юунаас болж гарав гэдгийг тогтооно.
Гэрэл зурийг Э.ЭНХБАТ
Д.УУДАМ