Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
- 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1987 онд Монгол Улсын Их Сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
- 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
- 1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
- 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
- 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
- 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
- 2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
- 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2013 оноос Монгол Ардын Намын дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
Шагнал
- 1999 онд Алтангадас одон
- 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- 2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2014 онд Сүхбаатарын одон
Гадаад хэл
- Орос
Цахим шуудан
Цахим хуудас