
Тэдгээрийн эгнээнд нэгдэж, Хятадын кибер зах зээлд тэргүүлэгч “Lenovo” компани ThinkPad L серийн байгаль орчинд ээлтэй зөөврийн компьютеруудаа танилцууллаа. ThinkPad L412 болон L512 загварын лэптопын гадаргууг 100 хувь дахин ашиглах боломжтой материалаар хийсэн байна.Ихэнх нөүтбүүк үйлдвэрлэгчдийн адилаар “Lenovo” шинэ компьютерууддаа Intel Core i5 болон i7 процессор суурилуулсан бөгөөд 14 инчийн L412, 15 инчийн L512 лэптопууд нь 1366х768 цэгийн нарийвчлалтай LED дэлгэцтэй, Bluetooth, Wi-Fi холболттой. Харин баттерейны хүчин чадлын хувьд дээд тал нь найман цаг ажээ. Харин үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч 649 ам.доллараас эхлэх бөгөөд тавдугаар сарын дунд үеэс эхлэн худалдаалагдаж эхлэх ажээ.
С.Цэлмэг