Титэмгүй гоо бүсгүйд хоёр жилийн ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Титэмгүй гоо бүсгүйд хоёр жилийн ял төлөвлөжээ

Титэмгүй  гоо бүсгүйд хоёр жилийн ял төлөвлөжээ

Туркийн гоо бүсгүйн тэмцээний ялагч  18 настай Итер Эсен твиттерт бичсэн зүйлээсээ болж  титмээ хураалгасан билээ. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй бөгөөд  твиттерт бичсэн жиргээ нь улс төрийн агуулгатай байснаас болж хоёр жил шоронд хоригдож магадгүй болжээ.

2016 оны долдугаар сарын 15-нд  Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарсны нэг жилийн ойгоор Итер Эсен  амиа алдсан олон хүний цусыг сарын тэмдэгтэйгээ харьцуулсан зүйл твиттертээ бичсэн юм. Тэрбээр “Долдугаар сарын 15-нд хохирсон олон амийн төлөө гашуудаж, миний сарын тэмдэг өнөөдөр ирлээ. Миний бие эх орончдын дурсгалыг цусаар тэмдэглэж байна ” хэмээн бичсэнээс болж титмээ хураалган, Хятад улсад зохиогдсон олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Үүгээр  зогссонгүй Туркийн прокурор түүнд нийгэмд буруу ойлголт түгээх улс төрийн утга агуулгатай зүйл бичсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  

Итер Эсен твиттерт бичсэн зүйл нь улс төрийн зорилго агуулаагүй гэж мэдүүлсэн ч тусыг олоогүй бололтой. 2014 онд Режеп Тайип Эрдоган сонгогдсон цагаас цахим сүлжээгээр ерөнхийлөгчийг муулсан, доромжилсон, шүүмжилсэн хэдэн мянган хүн ял авсан юм. Шүүмжлэгчид Эрдоганыг хэвлэлийн эрх чөлөөг боомилсон гэж буруутгадаг.

2015 онд нийгмийн цахим сүлжээгээр Эрдоганыг доромжилсон гэж Туркийн гоо бүсгүйд эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж