Өнгөрсөн сард болсон дуудлага худалдаанд 450 сая ам.доллараар зарагдсан сэргэн мандалтын үеийн уран зургийн мастер Леонардо Да Винчигийн хөргийг худалдаж авсан нууц ноёнтон Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман байсан гэнэ.
АНУ-ын тагнуул болон нэрээ нууцалсан эх сурвалжаас Уолл Стрийт сэтгүүлд мэдээлснээр угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман зуучлагчаар дамжуулан Есүс Христийн хөргийг худалдаж авчээ. 500 гаруй жилийн түүхтэй энэ зургийн нэр нь “Салватор Мунди” буюу “Дэлхийн аврагч” ажээ.
Сэргэн мандалтын үеийн уран зургийн нэрт мастер Леонардо Да Винчигийн 20 шахам бүтээл өвлөгдөж үлдсэний нэг нь энэхүү Есүс Христийн хөрөг гэнэ. Хунтайжийн худалдаж авсан хөргийн Абу Дабид байгуулсан Луврын шинэ музейд зална музейн удирдлага мэдэгдсэн байна.