“АТГ-т шалгуулж дуусаад үр дүнг нь мэдээлнэ”

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

“АТГ-т шалгуулж дуусаад үр дүнг нь мэдээлнэ”

“АТГ-т шалгуулж дуусаад үр дүнг нь мэдээлнэ”

СХЗГ-ын дарга Г.ГАНТӨМӨР

Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын дарга Г.Гантөмөр өнөөдөр /2017.12.08/ мэдээлэл хийлээ.


Түүнийг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр ном хэвлүүлж, ашиг олдог тухай гомдол Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр иржээ.  Энэхүү гомдлын дагуу АТГ-аас СХЗГ-ын дарга Н.Гантөмөрийг шалгаж буй.

АТГ-ын шалгалтын талаар Г.Гантөмөр албан ёсоор тайлбар хийв. Тэрбээр, Монгол Улсын стандартын тухай “Чанарын менежментийн тогтолцоо шаардлага”, “Менежментийн тогтолцоонд аудит  явуулах заавар” гэсэн хоёр номыг 2016 онд хэвлүүлжээ.  Номын хэвлэлтийн зардлыг Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслөөс гаргасан байна.

СХЗГ-ын дарга Г.ГАНТӨМӨР:

‘СХЗГ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ном, товхимол хэвлүүлж, борлуулах эрхтэй.  Мөн “Дэлхийн стандартын өдөр”-ийн бүх зардлыг уул уурхайн нэгэн компаниас гаргуулсан асуудал байхгүй. Төр, хувийн хэвшил хамтраад сургалт, семинарыг зохион байгуулдаг. СХЗГ сургалтын танхимыг нь гаргаж, хувийн хэвшил хоол болоод бусад зардлыг даах зарчмаар хамтарч ажилладаг. Энэ жишгийн дагуу л өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдөр “Дэлхийн стандартын өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулсан’ гэлээ. 

Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд номоо зарж борлуулсан орлогоос нэг ч төгрөгийг хувьдаа завшаагүй гэдгээ Н.Гантөмөр дарга хэллээ. Гэхдээ АТГ-т шалгуулж дууссаныхаа дараа үүнтэй холбоотой  мэдээлэл болоод үр дүнг нь дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдээлнэ гэв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж