Модерн үзээд ус хэмнэх төхөөрөмж хямдхан аваарай

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Модерн үзээд ус хэмнэх төхөөрөмж хямдхан аваарай

Модерн үзээд ус хэмнэх төхөөрөмж хямдхан аваарай

Залуу бүжигчид байгаль орчноо хамгаалахыг уриалж, ‘Амьдралыг тэтгэгч H2O’ модерн балетаа энэ сарын 14-нд 19:00 цагт “Corporate Convention Centre”-т толилуулах гэж байна.

Монгол-Америкийн балетын хөтөлбөрийн залуу бүжигчид болон “Номадик балет” продакшны уран бүтээлчид хамтран хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч ус, агаар, хөрс болон эдгээрийг сүйтгэгч хог хаягдал гэсэн дөрвөн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх гэнэ.

Уран бүтээлчид энэ удаа бие махбодийн уран хөдөлгөөн, дуу хөгжим, аяз хэмнэлээр дамжуулан хувь хүн бүрийн эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагыг сануулж, дусал дуслаар усаа хэмнэхэд уриалан дуудах ажээ.

Монгол-Америкийн балетын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд Монгол Улсын консерваторийн сонгодог бүжгийн ангийн 20 гаруй оюутныг АНУ-ын Колорадо балетын академийн эрчимт сургалтад хамруулжээ.

Тус хөтөлбөрийг дүүргэсэн залуу бүжигчдийн анхны тайлан тоглолт буюу “Номадик балет” продакшнтай хамтран зохион байгуулж байгаа ‘Амьдралыг тэтгэгч H2O’ модерн балетын үзэгчид ус хэмнэх төхөөрөмж хямдралтай үнээр авах боломжтой аж.

 

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж