Сахар Табар гэх 17 настай Иран бүсгүй алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан болохын тулд гоо сайхны 50 удаагийн мэс засалд орсон гэсэн гарчигтай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн арваннэгдүгээр сарын голлох сэдвийн нэг байлаа. Сошиал ертөнцөд түгсэн түүний зургийг харсан хүмүүс Жолитой адилхан гэхээсээ ‘Үхсэн сүйт бүсгүй’ /Corpse Bride/ хүүхэлдэйн киноны гол дүрийн бүсгүйтэй төстэй болжээ хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Дээрх шуугианы дараахан Сахар Табар ОХУ-ын РИА новости агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа ‘Би гоо сайхны мэс засалд 50 удаа ороогүй ээ. Энэ бол фотошоп, нүүр будалтын гайхамшиг. Миний шүтэн бишрэгчид намайг сайн мэднэ. Үүнээс гадна, би Анжелина Жоли болон ‘Үхсэн сүйт бүсгүй’ хүүхэлдэйн киноны гол дүртэй адилхан болох гэж зургаа авхуулаагүй. Магадгүй бид гурав төстэй хүмүүс байх’ гэжээ.
Иран бүсгүй Сахар Табар нь хамар, уруулаа янзлуулж, өөхөө соруулж байсан гэнэ. Тэрбээр өнөөдөр 54 кг жинтэй ажээ.
А.АНИР