Близнагаар мах арчиж, цэвэрлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Близнагаар мах арчиж, цэвэрлээгүй гэв

Близнагаар мах арчиж, цэвэрлээгүй гэв

Монголчууд хоол хүнсээрээ дамжуулан ‘Близна’, ‘Fairy’, ‘Ивомек’ тариа ууж идэж байгаа тухай мэдээлэл сошиал хуудаснаа цацагдах болсон.

Уг мэдээлэлд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч ‘Хүнсний аюулгүй байдлын’ талаар ярихдаа “Бидний хэрэглэдэг ихэнх мах хөдөөнөөс үс, ноос шороотой ирдэг. Худалдагч, ченжүүд ‘Близна’ гэдэг хувцас цэвэрлэдэг материалаар угаачихдаг. Алим жимс зэргийг аяга таваг өнгө оруулагч ‘fairy’-гээр өнгөлж гялтагнуулдаг. Махыг муутгахгүйн тулд шарилд хийдэг тариа хүртэл хийсэн тохиолдол гарсан гэнэ. Түүнчлэн үхэр малд таргалуулдаг ‘Ивомек’ гэдэг тариа хийгээд сар бололгүй нядалдаг гэж ярьсан тухай сошиалынхан бичиж байгаа.  Энэхүү мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналт газраас тодруулахад “Бидний зүгээс сошиалд цацагдаад буй энэ мэдээллийг шалгаж, тодруулсан. Анх ийм мэдээллийг хувь хүн сошиалд тараасан байсан. Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар ийм мэдээлэл огт өгөөгүй гэдгээ хэлсэн. Манай байгууллагаас хийсэн шалгалтаар махыг близнагаар арчиж, цэвэрлэдэг зөрчил илрээгүй. Энэ бол худал мэдээлэл” гэдгийг тус газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаа хэллээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж