Авлига авсан байцаагчид хэн байв?

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Авлига авсан байцаагчид хэн байв?

Авлига авсан байцаагчид хэн байв?

Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага  болоод экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг өнгөрсөн шөнө баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгажээ. Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй аж. Тэднийг одоо цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Мөн Монгол Оросын хамтарсан ‘Монголросцветмет’-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилжээ. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэсэн мэдээлэл байна. Мөн гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад анхаарал татсан гүйлгээ байгааг мөрдөн шалгалтаар тогтоосон бололтой. До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.’Монголросцветмет’ нь хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж