Хөдөлмөрийн зах зээлд аль сургууль эрэлттэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн зах зээлд аль сургууль эрэлттэй байна вэ?

Хөдөлмөрийн зах зээлд аль сургууль эрэлттэй байна вэ?

Ажлын байр зуучлалаар дагнадаг career.ru порталын судалгаагаар Эдийн засгийн дээд сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/, Москвагийн Их сургууль /МГУ/-ийн төгсөгчид Оросын хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөртэй байна.

Судалгааг 2016-2017 оны хичээлийн жилийн их дээд сургуулийн төгсөгчдийн тоон үзүүлэлтээс гадна ажил олгогчдын захиалгыг үндэслэжээ. Ингэхдээ ажил олгогчдын санал болгож буй цалингийн хэмжээг хөдөлмөрийн зах зээлийн дундаж цалинтай харьцуулан гаргажээ.

Мэргэжлээр нь авч үзвэл эдийн засаг, санхүүгийн чиглэлд Эдийн засгийн дээд сургууль тэргүүлж, удаад нь МГИМО-гийн эдийн засгийн факультет, мөн Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн банк, санхүүгийн факультетийг төгсөгчид хамгийн эрэлттэй байна.

Хуулийн чиглэлээр Москвагийн Хуулийн Их сургууль тэргүүлж, удаад нь Эдийн засгийн дээд сургуулийн эрх зүйн факультет оржээ.

Анагаах ухааны чиглэлээр И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн нэгдүгээр Анагаахын Их сургууль, хоёрт нь А.И.Евдокимовын нэрэмжит Шүдний эрүүл ахуйн Их сургууль оржээ. Гэхдээ энэ хоёр сургуулийн авсан оноо бараг тэнцүү байжээ.

Сэтгүүл зүйн хувьд Эдийн засгийн дээд сургуулийн Олон нийтийн харилцаа, медиа, дизайны факультет тэргүүлж, удаад МГИМО-ийн Олон улсын сэтгүүлчийн факультет орсон байна. Харин МГУ-гийн Сэтгүүл зүйн факультет гуравт жагссан байна.

Сэтгэл судлалын чиглэлээр мөн Эдийн засгийн дээд сургуулийн Нийгмийн ухааны факультет тэргүүлж, Москвагийн Багшийн дээд сургуулийн Сурган хүмүүжүүлэх арга зүй, сэтгэл судлалын факультет удаалжээ.

Мэдээллийн технологийн чиглэлээр Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургууль нэгд, хоёрт МГУ-гийн Дээд тоо, кибернетикийн факультет орсон байна.

Харин аялал жуулчлалын чиглэлээр Ю.А.Сенкевичийн нэрэмжит Москвагийн Аялал жуулчлалын дээд сургууль, Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын аялал жуулчлалын факультет тэргүүлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж