Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Шинэчлэгдсэн Macbook pro

Хамгийн хүчтэй процессор. Цоо шинэ график. Өндөр хурдны Thunderbolt холболт.

Бусдаас ялгарах 3 том дэвшил

Уг бүтээгдэхүүний дэлгэцийн өнгө ялгалт, дүрсний нягтаршил зэрэг нь маш сайн бөгөөд мөнгөн ус агуулаагүй
 
гэдгээрээ бусад дэлгэцүүдээс давуу талтай. Корпус нь өмнөхөөсөө 15-20 хувиар бат бөх хөнгөн цагаан материалаар хийгдсэн. Мөн MacBook-ийг цахилгаанд холбох залгуурууд нь соронзлогдож холбогддог ба энэ нь бусад холболтуудыг бодвол илүү аюулгүй бөгөөд залгаж салгахад хялбар байдаг.

Үүнээс гадна тус бүтээгдэхүүний дэлгэц нь гэрэл мэдрэгчтэй бөгөөд харанхуйд дэлгэцний гэрэл нь бүдгэрч, гарны (keyboard) гэрэл асдаг. Энэ нь нүдийг хамгаалах шинэ шийдэл юм. Microsoft Office-ийн программууд бүгд ажилладаг учраас хэрэглэхэд хялбар байх болно.

Шинэчлэгдсэн Macbook Pro нь Thunderbolt хэмээх шинэ порттой болсон. Энэ портын тусламжтайгаар Apple брэндийн Thunderbolt порттой бусад бүтээгдэхүүнүүдтэй хялбар холбогдох бөгөөд мэдээллийг 2 ширхэг 10GBPS сувгаар дамжуулдаг учир FireWire800 –аас 12 дахин, энгийн USB 2.0 –оос 20 дахин хурдан дамжуулах бололцоо олгодог.

Apple брэндийн 11-17 инчийн дэлгэцтэй бүх зөөврийн компьютерүүдийн keyboard болон trackpad нь ижил хэмжээтэй байдаг учир хэрвээ та өөрийн Mac-ийг Apple-ийн өөр бүтээгдэхүүнээр сольвол дасах гэж удах шаардлага гарахгүй.

MacBook Pro-г Apple брэндийн монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч болох “Бодь Электроникс” ХХК-ийн ENTERA дэлгүүрт худалдаалж байна.

Дэлгүүрийн байршил

Төв салбар: Баруун 4-н зам, Голомт хотхон, Entera дэлгүүр
Салбар дэлгүүр: Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, Сэнтрал Моол,
2 давхар, 208 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88119746 утсаар холбогдоно уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж