Ньюс хөтөч: Төрийн соёрхол хүртээх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Төрийн соёрхол хүртээх ёслол болно

Ньюс хөтөч: Төрийн соёрхол хүртээх ёслол болно

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 08

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сугар гараг. Билгийн тооллын 20, Үнэг одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Олон улсын авлигатай тэмцэх өдрийг угтан ‘Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш’ зөвлөгөөн болж, 11.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороо хамтран анхны про боно хуульчдын чуулга уулзалтыг Корпорэйт Конвеншн зочид буудлын ‘Улаанбаатар’ хурлын танхимд зохион байгуулна.
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан “Монголын бурхны шашин дахь дээрхийн гэгээн Богд Жавзандамба нарын институц: Өнгөрсөн, одоо, ирээдүй’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Гандантэгчэнлин хийдийн Бурханы шашины их сургуулийн хурлын танхимд болно.
  • Монгол Улсын Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөнийг Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулна.

10.00

  • Хүний эрхийн үндэсний комисс Хүний эрхийн олон улсын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх кампанит ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл хийнэ.
  • МХЕГ-ын хурлын танхимд Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно. Ёслолд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан болон салбарын хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцоно.
  • Усны эрдэмтэд хүүхэд, залуустай усны үнэ цэнийн талаар ярилцана. Устай холбоотой сэдвээр мэдээлэл авахад нээлттэй. Утас:99 116539‬
  • “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд болно.

11.40

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээх ёслол болно. Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл, түүний бий болгож, туурвисан эзэнд олгодог билээ.

11.00

  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл гарсны дагуу тайлбар хийж, мэдээлэл өгөхөөр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон удирдлагууд ‘Зууны мэдээ’ сонины байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.
  • Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа PRO ONE OFFICE-ийн 17, 18 давхарт болно.
  • “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг МУБИС-ийн төв номын санд залах ёслолын ажиллагаа болно. Энэхүү их хөлгөн судар нь криллээр бүтсэнээрээ онцлог.
  • Шангри-Ла төвийн кино танхимд Олон Улсын авлигын эсрэг өдрийг угтан Шударга ёс, Авлигын эсрэг тэмцэгчид олгодог TRANSPARENCY AWARD 2017 шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ.

13.00

  • ‘Шилэн нам’ авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордны Б танхимд болно.

14.00

  • НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

14.00, 16.00

  • ‘3 бяцхан тоорой’ хүүхдийн жүжгийг Чойжин Сүитс-д тоглоно. ‘Бүтээлч Бамбуу’ байгууллагын дэргэдэх Бамбуу театрын хамгийн анхны уран бүтээл болох ‘3 бяцхан тоорой’ хүүхдийн жүжиг БСШУСайдын 228-р тогтоолоор Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартад заавал судлаж мэдсэн байх ёстой Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтад багтсан бүтээл ажээ.

17.00

  • Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт Ж.Вердийн ‘Травиата’ дуурьтай. ‘Травиата’ дуурь нь анх гол баатрын нэрээр ‘Виолетта’ хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1853 онд Италийн Ла Фенис театрт нээлтээ хийжээ. Монголын театрын тайзнаа 1977 онд анх тавигдсан.

18.00

  • Л.Толстойн ‘АДУУНЫ ТҮҮХ’ сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.

19.00

  • МОНГОЛД… ОХУ-ын алдарт ЛЮБЭ хамтлаг Ази тивд анх удаа тоглолтоо хийх гэж байна. Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуунуудаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ЛЮБЭ хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ. ЛЮБЭ-гийн үнэнч фэнүүд манай улсад маш олон байдаг бөгөөд тэдний хүсэлтийн дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо арванхоёрдугаар сарын 8, 9-ний баасан, бямба гарагуудад Буянт-Ухаа спортын ордонд хоёр удаа тоглоно.

19.00

  • ‘Хурд’, ‘Никитон’ хамтлагийн хамтарсан ‘Нүргээн’ тоглолт Ulaanbaatar Palace-ын тайзнаа болно. Тоглолт өнөө, маргааш яг энэ цагтаа эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж