Саяхан шинэ ерөнхийлөгчөө сонгосон Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/ энэ сарын 16-нд VIII чуулганаа хийхээр товложээ.
Тус чуулганаар “Андууд” хөтөлбөрийг хэлэлцэж, батлах юм байна. Уг хөтөлбөр нь залуучуудын хамтын ажиллагаа нөхөрлөлийг дэмжих, хөгжлийн төлөөх олон талт үйл ажиллагаа явуулахад чиглэх юм байна.
Хөтөлбөрийн тухай танилцуулгыг АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан өнөөдөр /2017.12.07/ эхэлсэн Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Хөтөлбөр нь таван дэд хөтөлбөртэй бөгөөд Монголын бүхий л залуучууд руу чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Г.ХОРОЛ