“Гурван охин” хамтлагийн клипэнд Б.Цэрэндолгорын найз залуу тогложээ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлагийн клипэнд Б.Цэрэндолгорын найз залуу тогложээ

“Гурван охин” хамтлагийн  клипэнд Б.Цэрэндолгорын найз залуу тогложээ

Гурван охин хамтлагийн дууг сонсох дуртай залуучууд тэдний шинэхэн уран бүтээлийг шүүмжлэв. Учир нь тус хамтлагийн  “Хэмнэлд зүрхэнд’ цомогт багтсан ‘Ахиад надад дурлах уу’ уран бүтээлийнх нь клипэнд тоглосон залуусын талаар багагүй шүүмжилж байна.

Сошиал ертөнцөд өрнөсөн хүмүүсийн сэтгэгдлээс сонирхуулбал  “Дуучид нь хүртэл гадны залуусыг клиптээ тоглуулахаар охидууд хүүхнүүд, өсвөр насныхан гадны  залуус гоё гэж шүтэхээс яахав”

“Монголынхоо залуучуудыг тоглуулж болоогүй юм уу?’  хэмээн сэтгэгдлүүд бичсэн байв.

Дууны клипэнд Х.Анугийн хамт тоглож байгаа залуу “Mongolian next top model” нэвтрүүлгийн ялагч загвар өмсөгч Б.Цэрэндолгорын найз залуу гэнэ. Түүний найз залуу “New Media” группт ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар загвар өмсдөг ажээ. Тэд хоёр дахь жилдээ үерхэж байна. 

 

Харин энэ залуу бол ‘Монгол модель’ агентлагийн загвар өмсөгч ажээ. Тэрбээр гурван охин хамтлагийн шинэхэн уран бүтээлийн клипэнд Г.Анхмаатай хамтран дүр бүтээсэн 

                                                                                                                                                                                                     Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж