“Шилэн нам” авлигын эсрэг түншлэл болно

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэл болно

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэл болно

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог байна.  Энэ өдрийг угтаж “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн арга хэмжээг маргааш зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээг УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлэг дэмжиж ажиллах аж. Ингээд энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа нар өнөөдөр /2017.12.06/ өгөв.

Авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа:

-“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлд улс төрийн намууд нэгдэхийг уриалж байна. Ингэснээр Мөн улс төрийн намууд дотооддоо авлигын эрсдэлийн үнэлгээг хийх, гишүүдийнхээ оролцоотой авлигаас урьдчилан сэргийлэх, хариуцлагын иж бүрдэл хөтөлбөртэй болохыг уриалж байна. Цаашид намын хяналтын тогтолцоог сайжруулж, сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцдог байх шаардлагатай юм. -“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн талаар МАН, МАХН, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар талархалтай хүлээж аваад, маргааш болох арга хэмжээнд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Энэ түншлэл маань нэг удаагийн арга хэмжээ биш. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9 тайлангаа тавихаар төлөвлөж байгаа. Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын ил тод байдал, дотоод ардчилалд хөндлөнгийн үнэлгээ хийж, тайлангаа тавих юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж