Япончуудын эрхэм дээдэс | News.MN

Япончуудын эрхэм дээдэс

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Япончуудын эрхэм дээдэс

Япончуудын эрхэм дээдэс

Японы эзэн хаан Акихото бол орчин үед уян хатан, аядуу бодлогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хаант засаглалын сүүлчийн төлөөлөл юм. Акихитог хаан ширээ залгамжилсан цагаас Японы гадаад бодлогын Хятад болон Азийн орнуудтай харилцах харилцаанд аядуу уур амьсгал зонхилох болсон юм. Азийн төдийгүй бусад орны удирдагчид язгууртнуудын дунд тийм ч түгээмэл биш Акихитогийн даруу төлөвийг гайхан биширдэг байжээ.

2011 онд Японд асар их хөнөөлтэй цунами болж, гамшиг, сүйрэл дагуулахад Акихито ард иргэддээ дахин хөл дээрээ босох итгэл найдвар төрүүлэх үг хэлсэн юм. Акихито япончуудын хүндлэл бишрэлийг төрүүлсэн эзэн хаан төдийгүй нэртэй эрдэмтэн ажээ. Молекулын биологийн талаарх олон судалгаа нь шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж байв.

 

Эзэн хааны бага нас

Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23-нд Японы эзэн хаан Хирохито болон гүнж Нагако нарын гэр бүлд төрсөн юм.  Түүнийг багад нь хунтайж Цугу хэмээн дууддаг байсан боловч хожим нэрийг нь өөрчилсөн ажээ. Акихито эзэн хааны гэр бүлийн ууган хүү байжээ. Тэр багадаа гэрээр хичээл заалгадаг байсан ч удалгүй Японы язгууртнуудын хүүхдүүдийн сурдаг сургуульд элсэн орж, 12 жил суралцав. Энэ хугацаанд ирээдүйн эзэн хаан англи хэл сурахаар гадаадад түр суралцсан гэдэг. 1952 онд Акихито Гакушуин их сургуульд зэрэг хамгаалахаар буцаж очсон гэдэг. Гэхдээ их сургуулиа дүүргэж чадаагүй. Тэр бол Токио хот дахь эзэн хааны ордонд Акихитог угсаа залгамжлах хунтайжаар зарласан жил байв.

 

Эзэн хааны карьер

Акихито Японы угсаа залгамжлах хунтайж болсноосоо хойш нэг жилийн дараа 1953 онд Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизаветын хаан ширээг залгамжлах ёслолд улсаа төлөөлөн оролцжээ. Тэрхүү аяллынхаа үеэр Акихито АНУ болон Европын хэд хэдэн орноор зочилсон гэдэг.

1989 онд Японы эзэн хаан Хирохитог нас эцэслэсний дараа Акихито хаан ширээг залгамжилсан билээ. Акихито хаан ширээнд залрахдаа Японы эзэн хааны удмын 125 дахь залгамжлагч болсон гэдэг. Эзэн хаан Хирохитог нас эцэслэснээс гурван сарын дараа Акихито Японы өдүүлсэн дайны төлөө Азийн улс орнуудын ард түмнээс уучлал гуйсан юм. Акихитогийн уучлалыг хүлээж авсан эхний улс нь Хятад байв.

 

Томоохон судалгаанууд

Эзэн хааны үүрэгт олон ажлын зэрэгцээ Акихито далай тэнгисийн биологийг ихэд сонирхон судалж байв.  Түүний судалгааны томоохон ажлууд Японы төдийгүй олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн юм.

 

Гэр бүл

Акихито 1959 онд гурил тээрмийн компанийн эзний охин Мичико Шодатай гэрлэж, Нарухито, Фумихито нэртэй хоёр хүү, Саяако Курода нэртэй охинтой болсон билээ.

Японы эзэн хааны гэр бүлд олон зээ төрж, бүл нэмсэн боловч 2006 онд ач хүү төрөхөд ард түмэн эзэн хаанаас дутуугүй баярласан гэдэг. Энэхүү баяр хөөрийг хааны гэр бүлд 41 жилийн дараа төрсөн ач хүү Хисахито авчирсан юм.

2011 оноос эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэхэд япончуудын сэтгэл түгшсэн. Дараа жил нь эзэн хаан зүрхний мэс засал хийлгэсэн билээ.

 

Хуучин ёсыг халагч

Акихито жирийн ардын охинтой гэр бүл болсон Японы эзэн хааны удмын анхны хүн болсон юм. Эзэн хаан болсноосоо хойш тэрбээр Японд олон зуун жил дагаж мөрдөж ирсэн олон хуучин ёсыг халсан байдаг.

Өдгөө 83 настай эзэн хаан нас дээр гарч, төрийн хэргийг цаашид явуулах чадалгүй болсноос хаан ширээнээс буух хүсэлтээ наймдугаар сард мэдэгдсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг хааны ордны зөвлөл саяхан хуралдаж, Акихитог 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс буулгаж, 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний хүү болох угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Энэ бол олон зуун жилийн түүхтэй хаант ёсыг хадгалж ирсэн Япон улсад эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан анхны тохиолдол болж байгаа юм. Японы эзэн хаан ширээнээсээ буусан ч тэрбээр япончуудын хувьд эрхэм дээдэс хэвээрээ үлдэх ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOGD 2017-12-07 27.123.214.2

KIMONOGOO UMSDUGGUI TENEG DUURIAMAL GARUUD …. BIDEND ER NI YAMAR HAMAA BAINA AA

Avatar

зоцин 2017-12-07 103.57.94.211

бид ч төрийн сүлдээ л дээдлэх юм даа түрийн сүлд маань хуучнаараа байсан бол их зүгээр байсан юм .энгийн амьд их сайхан сүлд байсан шүү за яахав дээ одоо робот морьтой сүлдээ л харж явий даа

Avatar

Баатар 2017-12-07 103.229.123.189

Эзэн хаантай, соёл шашинаа хадгалж үлдсэн орон ийм сайхан байдаг юм.Монгол,орос,хятад яалаа.Улаан хувьсгал гэж солиороод алтан ураг эзэн хаан, шашин соёлоо устгаад юу боллоо.

Avatar

зочин 2017-12-07 66.181.188.100

Уншихад ч сайхан түүх, уламжлал юм

Avatar

Зочин 2017-12-07 202.9.40.218

Улс төрийн харилцааны түвшин, эдийн засаг нийгмийн байдлаараа Хаан ширээ залгалжилсан төртэй улсуудын Засаглал сайн, эдийн засгийн хөгжилийн түвшин бусад улстай харьцуулахад хамаагүй дээд түвшинд байгаа олон судалгаанаас гадна Англи, Япон зэрэг бидний ойрхон мэдэх улсууд харуулаад байгаа юм.

Ардчилал хэдий ч өөрийн үнэт зүйлтэй боловч манайх шиг жижиг улсад ХЭЛБЭР төдий хөгжвөл ву болдгийг бид өнөөдөр амьдралаараа туулж байна даа.

Avatar

Зочин 2017-12-07 66.181.185.237

Их Наран Улс Ялнааа

Avatar

ХҮНДЛЭН ДЭЭДЭЛДЭГ ТӨРТЭЙ БОЛОХ ЮМСАН 2017-12-07 202.9.41.225

ХҮНДЛЭН ДЭЭДЭЛДЭГ ТӨРТЭЙ Л БАЙСАН ЮМСАН…………………..

Avatar

UNEN 2017-12-07 27.123.214.2

TUR GEDEG CHIN HOOSON CHANARTAI … GOYO NERNII NI ARD ENKHBAYAR ELBEGDORJ M, BAYAR MET NI NUUGDAJ TA NARIIG BOLGOJ TAVIDAG HAHA

Avatar

Lord 2017-12-07 180.160.13.237

Lag yumaa.Ingej ulamjlalaa barij chadaj irsen ni uneheer aguu yum.125 haan yaaya record togtooson bna.5-p sard 126 dahi haan shireendee zalrana.Japan mundag yumaa.Tort yosnii zalgamj tasaldaagui bna gedeg.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж