НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн захиргаа БНХАУ-ын “Сайхандаваа” ойг үүсгэн байгуулагчдад 2017 оны НҮБ-ын байгаль орчин хамгааллын хамгийн нэр хүндтэй “Эх дэлхийг хамгаалагч” шагнал олгосон талаараа энэ сарын 5-нд мэдэгдлээ.
“Сайхандаваа” ой нь Хэбэй мужийн хойд хэсэгт 93 мянган га талбайг хамран оршдог. Түүхэнд хэт их мод тайрч огтолсны улмаас тус нутаг өдөр ирэх бүр үржил шимгүй болж, хойд зүгийн цөлийн шороон шуурга Бээжинд орж ирэх болжээ. Харин 1962 оноос хэдэн зуун хүн энэ газар мод тарьж ургуулсан бөгөөд гурав дахь үеийнхний хичээл чармайлтын хүчинд ойн бүрхэвчийг 11.4 хувиас 80 хувьд хүргэсэн байна.
Одоогийн байдлаар тус хүний гараар бүтсэн ой жил бүр Бээжин болон Тяньжинь хотыг 137 сая куб метр цэвэр усаар хангадаг. Үүний зэрэгцээ жилд ойролцоогоор 545 мянган тонн хүчилтөрөгч ялгаруулдаг аж.
Эх сурвалж: CCTV