Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
- 1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
- 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
- 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
- 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
- 1993-1996 онд ‘Бодь интернэшил’ группын ерөнхийлөгч
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
- 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга
- 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
- 2005 онд Алтангадас одон
- 2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
- 2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон
Гадаад хэл
- Англи, Орос, Герман, Франц
Цахим шуудан
Цахим хуудас