ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2017.12.06/ Нижний Новогород хотод байрлах ГАЗ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр түүний хийсэн мэдэгдлүүд өнөөдөр /2017.12.07/ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Гэхдээ түүнийг энэ шийдвэрийг ‘Нэгдсэн Орос’ нам энэ сард болох хуралдаанаараа хэлэлцэх ажээ.
Үүнээс гадна, Владимир Путин Олон Улсын Олимпийн Хорооны мэдэгдлийг онцолсон билээ. Тэрбээр ‘ОУОХ-ны дүгнэлтэд ОХУ -д сэргээшийг хэрэглэж болно гэж дэмжсэн төрийн ямар нэгэн бодлого байгаагүй гэж бичсэн байсан нь бидний хувьд маш чухал. Хэрвээ ОУОХ үнэхээр тэгж дүгнэсэн юм бол яагаад тамирчид үндэснийхээ далбаа дор Олимпийн тэмцээнд оролцож болохгүй гэж. Энэ бол маш том асуудал’ гэжээ
А.АНИР