Бяцхан хунтайжийн мэдээллийг интернэтэд дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Бяцхан хунтайжийн мэдээллийг интернэтэд дэлгэжээ

Бяцхан хунтайжийн мэдээллийг интернэтэд дэлгэжээ

Их Британийн хунтайж Жоржийн зураг болон цэцэрлэгийнх нь хаяг, бусад холбоотой мэдээллийг цахим сүлжээнд тавьж, олон нийтэд дэлгэсэн этгээдийг алан хядагчдад туслах зорилго агуулсан хэмээн буруутгажээ.

31 настай Хусейн Рашид дөрвөн настай хунтайж Жоржийн хувийн мэдээллийг “Telegram” цахим сүлжээнд тавьсан юм. Их Британийн прокурорын мэдээлснээр сэжигтэн Хусейн Рашид Исламын улс бүлэглэлд нэгдэхээр Сири рүү явах гэж байжээ. Прокурорууд сэжигтэнд алан хядах ажиллагаанд бэлтгэсэн, алан хядагчдад туслах зорилгоор мэдээлэл түгээсэн хэмээн ял төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж