Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2017.12.07/ хуралдсан. Хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилжээ.
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ‘Монгол Шуудан’ компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Товч намтар:
- 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
- 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
- 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч
- 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ
Ажилласан жилийн туршлага:
- 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
- 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
- 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
- 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
- 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
- 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.