Оюун ухааны тамирчид дахин шуугиан тариад байна

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Оюун ухааны тамирчид дахин шуугиан тариад байна

Оюун ухааны тамирчид дахин шуугиан тариад байна

Монголын оюун ухааны академийн 20 тамирчин энэ сарын 1-3-ны хооронд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлсэн мэдээллийг бид хүргэсэн. Тус тэмцээнд 21 орны 130 гаруй тамирчид оролцож, харааны болон сонсгол сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-д 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдсэн Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нарын оюун ухааны тамирчид өрсөлдөж байна. Тэд БНХАУ-ын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй дахин олон төрөлт өрсөлдөөд эхэлжээ. Одоогоор Монгол Улсын тамирчид гурван төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа аж. Зарим төрөлд үзүүлсэн амжилтууд нь Гиннесийн номонд бичигдэхээр болж байгаа мэдээллийг бидэнд ирүүлээд байна. Мөн тамирчдын үзүүлж байгаа амжилтыг гадаадныхан онцолж, тасралтгүй ярилцлага авч байгаа аж.

Энэхүү тэмцээн маргааш /2017.12.07/ өндөрлөх бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж