Монгол залуус хятад иргэний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Монгол залуус хятад иргэний аминд хүрчээ

Монгол залуус хятад иргэний аминд хүрчээ

 

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэрэгт дөрвөн хүн холбогдсон байна.

 

Гурав хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 4-нд гарсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

 

Гэмт этгээдүүдийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулан баривчилжээ. Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн Дорнод аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус аж.

 

Талийгаач В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Гэмт этгээдүүд нь 43 настай талийгаачийг эхлээд  хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэж амь насанд нь хүрчээ. Дараа нь орчуулагч 31 настай хятад эмэгтэй Г.Д гэгчийг хүчирхийлсэн байжээ.

 

Хүний аминд хүрсэн монгол дөрвөн залууг Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн барьцаалж бусдыг хөнөөсөн гэж буруутган хэргийг цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж