Бүргэдчин охины тухай дэлхийн хүүхдүүд уншина

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Бүргэдчин охины тухай дэлхийн хүүхдүүд уншина

Бүргэдчин охины тухай дэлхийн хүүхдүүд уншина

Анх 2016 онд Английн хатан хаан Элизабета II, АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс, Нобелийн энх тайваны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи нарын дэлхийн манлайлагч 100 эмэгтэйн түүхийг багтаасан “Good night stories for Rebel girls” зурагт ном худалдаанд гарч эхэлсэн цагаасаа эрэлттэй номын тоонд зүй ёсоор багтсан. Тэгвэл энэ оны цувралд бүргэдчин охин Н.Айшолпан багтсан бөгөөд 100 гаруй нөлөө бүхий охид, бүсгүйчүүдийн түүх багтжээ.

Номын хоёрдугаар дэвтэр арванхоёрдугаар сарын 01-д худалдаанд гарсан ч “Нью-Йорк Таймс”-ын хамгийн хүлээлттэй номын тоонд багтжээ.

Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн түүхийг багтаасан “Good night stories for Rebel girls” зурагт номонд өсвөр насны охид орсон нь цөөн бөгөөд Н.Айшолпан тэдний нэг боллоо.

10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино түүнийг дэлхий дахинд таниулж чадсан. Энэхүү кино хамгийн сүүлд өнгөрөгч сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх нэр хүндтэй шагналыг авсан юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаев ирэх жил сургуулиа төгсөнө. Эмч болох мөрөөдөлтэй түүнд одоогоор Харвад болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгосон ажээ. Хэдийгээр кинонд тоглох сайхан байдаг ч эмч болох мөрөөдлөө орхиогүй гэдгээ өнгөрөгч сард Ерөнхий сайдтай уулзах үеэр бүргэдчин охин хэлж байсан юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж