Оюутны дотуур байрны үнийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Оюутны дотуур байрны үнийг нэмнэ

Энэ жил их, дээд сургуулиудад элсэн орсон оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэхээс гадна дотуур байрны төлбөр нэмэгдэх ажээ.

МУИС, ЭМШУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулиудын дотуур байрны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон байна. Өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр 150-170 мянган төгрөг, харин хувийн сургуулиудынх 170-300 мянган төгрөг байжээ.

Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр 9.4 хувиар нэмэгдэнэ. Үүнтэй уялдаад цахилгаан дулаан болон бараа материалын үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар багадаа 10-20 мянган төгрөгөөр нэмэгддэг жишиг энэ жил дахин давтагдах ажээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж