Швейцарь Сани Абачагаас хураасан хөрөнгийг Нигерид эргүүлэн өгнө

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Швейцарь Сани Абачагаас хураасан хөрөнгийг Нигерид эргүүлэн өгнө

Швейцарь Сани Абачагаас хураасан хөрөнгийг Нигерид эргүүлэн өгнө

Нигерийн ерөнхийлөгч асан Сани Абачагийн гэр бүлийнхнээс хурааж авсан 321 сая ам.долларыг Швейцарийн засгийн газар тус улсад эргүүлэн өгөх гэнэ. Тус хөрөнгийг 1998 онд нас барсан ерөнхийлөгч Санигийн хүү Абба Абачагаас хурааж авсан юм. Нигерийн хууль сахиулагчид ерөнхийлөгч асан Сани Абачаг таван жил тус улсыг удирдахдаа улсаас дөрвөн тэрбум ам.доллар завшсаныг тогтоосон.

Швейцарийн засгийн газраас гаргасан мэдэгдэлд Нигерийн засгийн газрын албаны хүмүүс болон Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй тохиролцсоны дагуу хөрөнгийг эргүүлэн өгөх тухай дурджээ. Швейцарьт Сани Абачагийн 700 сая ам.доллар хадгалагдаж байгаа гэнэ.

Нигерийн засгийн газар Сани Абачагаас хурааж авсан 480 сая ам.долларыг АНУ-аас нэхэмжилж байгаа юм байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны тайланд дурдсанаар, Нигери улс 1960-1990 оны хооронд 400 тэрбум ам.долларыг авлига, хээл хахуульд зарцуулсан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж